0Арктикийн их сургуулиудын ректоруудын олон улсын форум Ханты-Мансийскт нээгдэж байна. Орос улсад анх удаа ийм арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Канад, Дани, Финлянд, Исланд, Норвег, Швед, Орос, АНУ-ын хэдэн зуу орчим их сургуулиудын удирдагчид оролцоно. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд бүс нутгийн засаг захиргаа, аж үйлдвэр, бизнесийн салбарынхантай их сургуулиуд хамтран ажиллах боломжийг хэлэлцэнэ. Ректоруудын холбооны олон улсын анхны форум хоёр жилийн өмнө америкийн Ганновер хотод болсон юм.