Орос, Хятад улсын “Энхийн даалгавар-2009” терроризмын эсрэг хамтарсан сургалтад бэлтгэх хоёр дахь шатны зөвлөлгөөн Оросын Алс Дорнодын Хабаровск хотод эхэллээ. Цэргийн шинжээчид цэргийн бүрэлдэхүүн, харилцаа холбоог зохион байгуулах, цэрэг байрлуулах асуудлыг уялдуулахаар төлөвлөж байна. Сургалт 7-8-р сард гурван үе шаттай болно. Эхнийх нь Орос улсын нутаг дэвсгэрт, хоёр болон гурав дахь сургалт нь Хятадын зүүн хойд нутагт болно. Сургалтад хоёр талын 1500 цэргийн албан хаагч, газар дээрх хүнд техник, нисэх онгоц оролцоно. Хоёр улс 2005 онд анх удаа хамтарсан цэргийн сургуулилт явуулсан билээ.