0Оросын автомашины зах зээл дэлхийн санхүүгийн хямарлын дараа хамгийн түрүүнд ахар хугацаанд сэргэнэ. Японы “Ниссан Мотор” компанийн ерөнхийлөгч Карлос Гон Санкт-Петербургт болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Нефть, байгалийн хийн үнэ хангалттай хурдан сэргэж байна гэж тэр хэлсэн юм. “Ниссан” оросын автомашины зах зээлийг стратегийн ач холбогдолтой гэж хэллээ. Тус компани мягмар гаригт Петербург хотод автомашины үйлдвэрээ нээв. Урьд энэ хотод Японы “Тойота”, америкийн “Женерал Моторз” автомашинаа үйлдвэрлэж эхэлсэн юм.