Оросын рубль ТУХН-ийн орон зайд бүс нутгийн нөөцийн валютын нэг болох боломжтой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев америкийн Си-Эн-Би-Си телевизийн компанид өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав. Тэрээр жилийн өмнө Санкт-Петербургт болсон эдийн засгийн форумын үеэр доллар дэлхийд нөөцийн валютын үүргийг бүрэн гүйцэтгэх аргагүй болсныг анхааруулж байснаа сануулав. Аливаа эдийн засагт бэрхшээл гарахад их хэмжээний валютаар хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ Москва үндэстэн дамнасан валют гэгчийг бий болгохоос татгалзахгүй байна.