Украин төлбөрийн нөхцлөө зөрчсөн ч, “Газпром” хий нийлүүлнэ. Оросын концернийн тэргүүн Алексей Миллер энэ тухай мэдэгдэв. Тэрээр мягмар гаригт “Нафтогаз” компанийн тэргүүн Олег Дубинтай Москвад уулзсан юм. Украинтай 10 жилийн гэрээ байгуулсны дараа тус улсад хий нийлүүлэхээ зогсоох аргагүй гэж Миллер үзэж байна. “Нафтогаз” компани 5-р сард нийлүүлэх түлшний төлбөрийг цаг тухайд нь гүйцэтгэж чадах эсэх тухайд “Газпром” компанид урьдын адил тодорхойгүй байна гэж тэр тэмдэглэв. Украины агуулахад хий шахах нөхцөл байдалд түгшиж байгаа, тус улсын нутгаар Европт хий хүргэхэд бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй гэж “Газпром” компани мэдэгдсэн билээ.