Оросын дипломатууд Египетэд бараг 7 хоногийн турш хоригдож байгаа орос  оюутнуудтай уулзлаа. Эрх баригчид зарим оюутныг суллажээ. Оросын 17 оюутныг саатуулсаар байна. Зарим оюутныг нутаг буцаана. Саатуулсан ямар ч оюутныг зэмлэн буруушаагаагүй байна. Египетийн хүчний байгууллага 5-р сарын 27-ны шөнө Каирийн “Аль-Азхар” их сургуульд сурдаг гадаад оюутныг баривчилжээ. Баривчилсан хүмүүсийн дотор оросын 37 иргэн байна.