Францын “Эр Франс” компанийн нисэх онгоцны хэлтэрхий Атлантын далайгаас олдов. Таван км-ийн өргөн зурвасаас олдсон нисэх онгоцны хэлтэрхий Францын нисэх онгоц болох нь эргэлзээгүй гэж Бразилийн батлан хамгаалахын сайд Нелсон Жобим хэлэв. Рио-де-Жанейро Парисын чиглэлийн нисэх онгоц даваа гаригт аадарын зурваст орсны дараа радарын дэлгэцээс алга болсон юм. Нисэх онгоцонд 32 орны 228 хүн явсны дотор оросын нэг иргэн байна. Атлантын далайн нисэх онгоц унасан хэсэгт Бразил, Франц, АНУ, Голландын ачааны хэд хэдэн хөлөг, цэргийн нисэх онгоцыг илгээж байна. Эдгээр нь хүмүүсийг аврах, нисэх онгоцны хэлтэрхийг хайх техникийн хэрэгсэлтэй юм. Орос улсын ерөнхийлөгч осолтой холбогдуулан Франц, Бразилийн төрийн тэргүүн нарт эмгэнэл илэрхийлэв.