Гүржийн сөрөг хүчин төр засагтаа дарамт үзүүлсээр байна. Тбилисийн төв дэх парламентийн байшинг тэд өнөөдөр бүсэллээ. Ойрын хугацаанд Гүржийн бүх бүс нутагт эсэргүүцлийн 1 сая хүн нэгэн зэрэг цуглуулна гэж сөрөг хүчнийхэн амаллаа. Эсэргүүцлийн ажилгаа 4-р сарын 9-нөөс эхэлсэн билээ. Сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн олон мянган хүний цуглаан, аян зохион байгуулаж Тбилисийн гол замуудыг хааж байна. Саяханы өдрүүдэд Тбилиси-Батумигийн төмөр замыг тэдний талыг баримтлагчид хаасан байна. Эх орныг нь эдийн засгийн хямралд оруулсан, хүний эрхийг удаа дараа ноцтой зөрчсөн зэрэгт ерөнхийлөгч Михайл Саакашвилиг буруутгаж огцорохыг сөрөг хүчнийхэн шаардах байна.