Оросын номхон далайн флотын хэсэг хөлөг онгоц Адений буланд сомалийн далайн дээрэмчидтэй хийж байгаа олон улсын ажилгаанд оролцохоор явах гэж байна. Энэ тухай номхон далайн флотын командлагч Константин Сидоренко мэдэгдлээ. Энэ удаагийн хэсэгт тэнгисийн явган цэргийн салбар анги, танкер, аврагч чиргүүл онгоц, тавцангийн авиацын 2 нисдэг тэрэг зэрэг багтсан байна. Номхон далайн тэнгисчид 7-р сарын эхний хагасд тийшээ хөдлөх байх. «Адмирал Винограов» том хөлгөөр удирдуулсан анхны хэсэг Адены буланд 2.5 сар ажиллахдаа 17 орны 12 хөлгийг дагалдаж аюулгүй байдлы нь хангасан байна. Эдний дараагийн ээлжинд «Адмирал Пантелеев»завь эсэргүүцэгч том онгоц, туслах хөлгүүдийнхээ хамт «Африкын эвэр» хавийн усанд ирсэн бөгөөд 30 хөлгийг дагалдах 29 далайн дээрэмчинг саатуулсан байна.