БНАСАУ-ын тэнгисийн цэргийн хүчин Шар тэнгист гэнэтийн десант буулгах хэлбэрээр өргөн хэмжээний хээрийн сургууль хийхээр бэлдэж байна гэж Өмнөд Солонгосын «Чосон Ильбо» Сонин цэргийн эх сурвалжаас иш татан мэдээллээ. Сеулд үүнийг цэргийн мөргөлдөөнд бэлдэж байна гэж зүй ёсоор үзэж байна. Ойрын тусгалын пуужин, усанд шумбагч онгоц, харуулын катерын дайралт гэнэтийн десант зэрэг ямарч хэлбрийн довтолгоог таслан зогсооход бэлэн гэж Өмнөд Солонгосын цэргийн удирдлага мэдэгдлээ. Солонгосын хойгын цөмийн асуудлыг зохицуулах 6-н талт хэлэлцээг сэргээх болон бүс нутгийн байдлыг яаралтай намжаахыг Орос улс зорьж байна. Хойт Солонгосын газар дор цөмийн туршилт хийсэн болон пуужин туршсан явдал дэлхийн ихэнх орны дургүйцлийг төрүүлсэн. НҮБ-ийн АЗ энэ үйлдлийн эсрэг тогтоол гаргах гэж байна.Орос улсын узэж байгаагаар энэ тогтоол зайлашгуй хэрэгтэй, гэхдээ Хойд Солонгос улсыг олон улсын ганцаардмал байдалд оруулж болохгүй гэж НҮБ-д суугаа оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.