Сенегалын хил орчмын усанд сураггүй алга болсон А-330-200 онгоцны хэсгүүдийг илэрүүлсэн гэдгээ Францийн засгийн газрын байгуулсан хямралын штаб болон Air France авиа компан баталсангүй гэж бразилын Эстаду агентлаг уламжиллаа. Сенегалын засгийн газар үрьд нь онгоцны хэсгүүд олдсон гэж мэдээлсэн билээ. Мөн өөр рейсийн зорчигчид болон нисгэгчид осол гарсан байж болзошгүй тэнгисийн гадаргуу дээр улбар шар өнгийн цэгүүд харсан гэж ярьжээ. Бразилийн онгоцууд алга болсон «Аэробусыг хайж байгаа бөгөөд Атлантын тэнгист явуулж байгаа эрэх-аврах ажилгаанд Бразилын АЦХ-ний 5 нисэх онгоц, 2 нисдэг тэрэг оролцож байна. Бразилын засгийн газраас явуулж байгаа эрэл хайгуулын ажилгаанд нэгднэ гэж АНУ, Францийн засгийн газрууд амлажээ. БНХАУ-ын ГХЯ хятадын 9 иргэн тус онгоцонд байсан гэж мэдэгдсэн байна. Мөн оросын иргэд онгоцонд байсан байж болзошгүй. Францийн ГХЯ-ны хямралын штабаас мэдээлснээр онгоцонд Андрей Кисилев гэдэг хүн байсан боловч аль улсийн иргэн нь тодорхой биш байна. Авиа компаний мэдээлснээр онгоцонд 61 франц, 58 бразил, 26 герман хумуус байжээ. Air France компаний мэдээлснээр энэ гайтай рейсэнд Итал, Швейцар, Их Британ, Ливан, Унгар, Ирланд, Норвег, Словак, АНУ, Испан, Марокко, Польш улсуудын иргэд байжээ. Мөн ЕАБНУ, Аргентин, Австр, Бельг, Канад, Хорват, Дани, Эстон, Гамби, Исланд, Нидерланд, Филиппин, Румийн, Швец, Турк улсуудын төлөөлөгчид байсан байна. Air Franceгийн АФ-447 рейсийн онгоц Рио-де-Жанейрогийн олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр орой нисээд 3-н цаг хагасын дараа радарын дэлгэцнээс алга болсон билээ.