Ф.Конюховын экспедицийнхэн агуу их торгоны замаар хийж байгаа аялалынхаа 750 км-ийг тууллаа. Энэ нь Монголын нутгаар хийх аялалын яг тэн хагас нь юм. Жингийн цуваа баруун хойт зүг рүү Оросын хилийг чиглэн явж байна. Зурагдугаар сарын сүүлээр Конюховын жингийн цуваа Алтайн ууланд Орос-Монголын хилийг давна. Энэ нь экспедицийн олон чухал үйл явдлын нэг болно. Алтайн БН улсынхан экспедицэд оролцогчдын хонох газрыг тодорхойлсон төдийгүй хоол хүнсий нь ч базаагаад байна. БН улсын 4 районд экспедицийнхнийг нутгийн ардуудаас бүрдсэн морьтон харуулууд дагалдаж явна