Уулын Алтайн Улсын их сургуульд 6-р сарын 4-5-нд «Уулархаг нутагт хөдөө аж ахуй эрхлэх цаг үеийн асуудал сэдэвтэй» шинжлэх ухаан практикын олон улсын 2-р бага хурал болно. Тус бага хуралд Монгол улс, Кемерово, Новосибирск, Барнаул болон сибирийн бусад хотуудын эрдэмтэд, х.а.а-н мэргэжилтнүүд оролцоно. Тэдний дунд малын эмч, агрономч, эдийн засагчид, боловсруулах технологчид байна. Уулын нутгийн эрс тэс уур амьсгалын нөхцөлд олон наст болон ганц наст ургамлыг ургуулах, мал аж ахуйг хөгжүүлөх зэрэг цаг үеийн тулгамдсан асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон байна.