Хүүхдүүдэд хүнлэг хандах, элэг бүтэн өнөр гэр бүлийг бий болгох эрмэлзэл нь Орос улсын болон оросын нийгмийн хөгжлийн гол хандлага юм. Кремельд олон хүүхэдтэй эцэг эхэд «Эх эцгийн яруу алдар» одонг гардуулах үеэрээ тэр ингэж мэдэгдлээ.
Кремелийн ордоны Александрын том танхимд болсон баярын хүлээн авалтыг олон улсын хүүхэд хамгаалах өдөрт зориулсан билээ. ОХУ-ын БНулс Башкортостан, Чуваш, Марий-Эл болон Оренбург, Волгоград, Омск мужууд Алтайн болон Краснодарын хязгаараас 8 гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамт ерөнхийлөгчтэйгээ уулзахаар хүрэлцэн ирсэн билээ. Олон хүүхэдтэй гэр бүлийн эцэг эхийн нэн хүнд хөдөлмөрийг үнэлэж тэрээр ерөнхийлөгч болонгуутаа 50 мянган рублийн шагналтай энэ одонг бий болгох зарлиг гаргасан юм. Сибирийн гэгээн Успенийн дуганы ширээт лам 9 хүүхдийн эцэгАндрей Решитов энэ сайхан уламжлалыг бэхжүүлэж байгаа явдалд төрийн тэргүүнд талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнд энэ үйл явдалд хандах өөрийн гэсэн онцгой хандлага байсан юм.
Гэр бүлийн ёс журмыг сэргээсэн энэ шагналын ач холбогдол үнэхээр өндөр юм. Ээж маань алдарт эхийн «Алтан одон»гоор шагнуулж байсныг санаж байна. Олон хүүхэдтэй гэр бүлд ямар их хайр хүндэтгэл үзүүлэж байсан бэ? Тэр үед. Та бүхнийг бурхан өршөө! гэж Андрей Решитов хэллээ.
Үнэхээр гайхамшигтай, аз жаргалтай, эвсэг гэр бүлийг хадгалаж байгаа манай орны шилдэг эцэг эхчүүдэд Дмитрий Медведев өөрийнхөө зүгээс талархал илэрхийллээ. Зарим гэр бүл бүүр 16 хүүхэдтэй байна. Хүүхдүүд өөрсдийнхөө хууль ёсны эрх сонирхолоо хамгаалуулах, халамжлуулах эрхтэй гэдгийг энэ өдөр хүмүүст сануулах ёстой гэж тэр тэмдэглэлэ
Эдийн засгийн хүнд нөхцөлд байгаач гэсэн цалин хөлсний төлбөр индексжүүлэлт болон нийгмийн өмнө хүлээсэн бусад үүргээ улс заавал биелүүлнэ гэж ерөнхийлөгч онцлон тэмдгэллээ. Ямарч материалын болоод эд хөрөнгийн тусламж эх эцгийн халамжийг орлож чадахгүй. Манай улсын болон нийгмийн чиглэлийн хөгжил хандлага нь элэг бүтэн том гэр бүлийг бий болгох хүсэл эрмэлзэл, хүүхдэд хүнлэг хандах зэрэгт чиглэсэн байх ёстой. Гайхамшигтай жишээ болж байгаа та нарын гэр бүлийн энэ байдал дээр бид тушиглэх ёсой гэж Д.Медведев хэллээ.
Манай оронд хүүхдэд энэрэнгүй бүс бүр харгис хандах явдал гарсаар байгааг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрлөө. Ийм хүүхдүүдийг хамгаалах явдал бол улсын үүрэг юм. Оюун ухаан, сэтгэл санаа, эрүүл мэндэд нь хохирол учруулаж байгаа мэдээллээс хүүхдүүдийг хамгаалах тухай өөрчлөлтийг «Хүүхдийн эрхийг хамгаалах баталгааны тухай» холбооны хуульд энэ жил оруулсан. Гэр бүлийг дэмжиж улсаас авч байгаа арга хэмжээний үр дүнд улс оронд төрөлт эрс өслөө. Ноднин жилийн мөн үетэй харьцуулахад энэ оны 1-р улиралд төрөлт 4 хувиар өсчээ. Манай улс энэ чиглэлээр авах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлнэ гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ.