Оросын фондын зах зээл энэ оны эхний таван сард өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлж байна. Их Британийн “Файнэншл таймс” сонин энэ тухай мэдэгдэв. Дэлхийн хөрөнгө оруулагчид буцаад Орос улсад хөрөнгө оруулж байна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг БРИК-ийн орнуудын эдийн засаг дэлхийн хямарлаас хамгийн түрүүнд хүчирхэгжиж гарна. Оросын фондын биржийн доллароор нэрлэсэн РТС индекс 3-р сарын 1-ээс 90 хувиар өссөн тухай тус сонин тэмдэглэжээ. Энэ хугацаанд АНУ-ын фондын зах зээлд хамгийн чухал “Стандард энд Пурсз-500” индекс ердөө 30 хувиар, Хятадад томоохонд тооцогддог Шанхайн фондын биржийн гол индекс ердөө 25 хувиар өсчээ. Орос улсын засгийн газар үр нөлөөтэй, оновчтой ажил явуулсан, нефтийн үнэ өссөн, дэлхийн эдийн засгийн ерөнхий байдал сайжирснаар Орос улс өнөөгийн хямарлаас хурдан гарсан гэж Лондоны шинжээчид үзэж байна.