Орос улсад албан ёсоор бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин 5-р сарын эцэст 2 сая 230 мянган хүн байна. Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэв. Бүртгэлтэй ажилгүйдлийн тоо буурч байгаа тухай тус яам тэмдэглэллээ. Намар байдал хэрхэн өрнөх талаар одоо дүгнэхэд эрт байна. Үүний тулд эдийн засгийн байдлыг үнэлэх шаардлагатай гэж тэр хэлэв. Албан ёсоор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо оны төгсгөлд өөрчлөгдөхгүй 2,8 сая байна гэж Голикова хэллээ. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворковичийн хэлснээр ОХУ-ын хөдөлмөрийн биржид ажилгүйчүүдийн тоо өсөхөө больжээ.