Оросын агуу зохиолчийн 210 жилийн ойг 6-р сарын 6-нд тэмдэглэхтэй холбогдуулан Александр Сергеевич Пушкины 60 гаруй үр сад их зохиолчийн үр садын дэлхийн анхны хуралд оролцоно. Энэ хурал лхагва гаригт Москвад нээгдэнэ. Сонирхолтой нь өнөөгийн байдлаар Пушкины үр сад 200 орчим хүн голдуу эмэгтэй байна. Тиймээс эрэгтэй үр сад цөөхөн байна. Одоо Брюссель хотноо Александр Александрович Пушкины жичинцэр оршин сууж байна. Пушкины удмын мод сүүлийн жилүүдэд өсч, 58 мөчир болжээ. Одоо их зохиолчийн үр сад Орос, Герман, Франц, Украин, Гүрж, Гавайн арал, Мароккод оршин сууж байна. Удмын модны мөчир Их Британид их салаалжээ, түүний зарим үр сад хааны гэр бүлийнхэнтэй ураг төрөл болсон байна. Орос улсад ч ялгаагүй Пушкины үр сад их бий.