Д.Медведев гэр бүлд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах механизм боловсруулахын төлөө байна. Хараа хяналтгүй, мөн хүүхдэд хэрцгий хандах явдал улс оронд хангалттай их байна гэж ерөнхийлөгч олон хүүхэдтэй, үлгэр жишээ гэр бүлд “Эцэг эхийн алдар цуу” ордон гардуулахдаа энэ тухай мэдэгдэв. Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хүмүүст үр нөлөөтэй нөлөөлөх шаардлагатай байна гэж ерөнхийлөгч тэмдэглэллээ. Улсын баталсан арга хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах хуулинд оруулсан нэмэлтийг багтаалаа. Тухайлбал насанд хүрээгүй хүүхэд шөнийн цагаар эцэг эхийн хяналтгүй олон нийтийн газар очихыг хориглосон тухай тэр хэлэв. Олон хүний хүссэнээр хуулинд оруулсан энэ хэм хэмжээ нь хүүхдийн ёс суртахуун, сэтгэлийн хөгжлийг хангаж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн гэж Д.Медведев хэллээ. “Эцэг эхийн алдар цуу” одонг өнөө үед жилд хоёр дахь удаа олгож байна. Хүүхэд хамгаалах өдрийг тохиолдуулан энэ шагналыг гардуулж байна. Улс орны янз бүрийн бүс нутгийн 8 өрхөд ийм шагнал гардууллаа. Одон 50 мянган рублийн шагнал дагалдаж байна.