Оросын нэрд гарсан аялагч Федор Конюховын “Их торгоны замын мөрөөр” аялал хаана байгааг мэдэж болох интернет төсөл 2009 оны 6-р сарын 1-ээс албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Төсөлд аялалын явцыг багтаасан хэд хэдэн вэб хуудсыг нэгтгэжээ. Федор Конюховын албан ёсны вэб хуудаст http://konyukhov.ru/ нэрд гарсан аялагч хиймэл дагуул болон үүрэн телефон утсаар дамжуулж байгаа аялалын мэдээг тавина. Аялалын цувааг Эшелон хиймэл дагуулын хамгаалалтын систем, Geolife орон зайд байршлын системээр хангасан “Байршлын хөдөлгөөнт систем” компанийн http://silkway.ech.ru/ вэб хуудаснаас аялалын явцыг интернетийн горимоор ажиглаж болно. Масштабын картанд “Их торгоны замын мөрөөр” маршрут гарч ирэх агаад үүний дагуу хулганы сум тавьсан хэсэгт аялагчид хэзээ ямар газар байсныг мэдэх болмжтой. Замын тодорхой хэсэгт тухайн газар, тэр цаг мөчид авсан гэрэл зураг бэхэлнэ. Ойрын үед хороосон газрын түүх-соёл, газар зүйн лавлагааны тайланг тавина.