Башкирийн зөгий үржүүлэх, эмчилгээний эрдэм шинжилгээ судалгааны төв 6-р сарын 2-нд Монгол Улсад 600 зөгийн хайрцаг, 150 хатан зөгий нийлүүлнэ. Тэгэхлээр Башкир үүлдэрийн зөгийнөөс Монголд эртний аж ахуй сэргэж эхлэх юм. Тус бүгд найрамдах улс болон Монгол улс энэ оны 2-р сард зөгий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулсан юм. Тэд 2014 он хүртэл 10 сая рублийн гэрээ байгуулсан юм. Жамцын Чинзориг захиралтай “Шаамарын тохой” компанийн төлөөлөгчид одоогоор Уфа хотод зөгийн хайрцаг угсрахад оролцож байна.