Олон улсын хүүхэд хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-нд үр хүүхдээ баярлуулаад зогсохгүй түүний эрх, ашиг сонирхолыг хангахад насанд хүрэгчдийн хариуцлагыг санах ёстой. Олон улсын хүүхэд хамгаалах өдрийг зуны эхний өдөр тэмдэглэж байна. Дэлхий дахинаа өнөөдөр хөгжилтэй уралдаан зохион байгуулж, бэлэг бэлэглэж, буяны ажиллагаа зохион байгуулдаг. Хүүхдэд анхаарал халамж тавих нь эцэг эх төдийгүй төр засгийн тэргүүн зэргийн зорилт байх ёстой. Хүүхэд ирээдүйгээ хэрхэн цогцлуулах нь өнөөдөр хэр сайн сайхан оршин амьдрахаас шалтгаална. Орос улсын олон нийтийн танхимын гишүүн Валерий Тишков ийнхүү ярьж байна. Хүүхэд манай нийгмийн хамгийн сайхан, хамгийн эмзэг хэсэг. Ямар ч орон, ямарч ард түмэн, ямар ч хүн ямагт хүүхдэд онцгой түгшиж, онцгой анхаарал халамж тавьж, онцгой харилцаа мэдэрдэг. Учир нь ирээдүйд хийж байгаа манай хөрөнгө оруулалт юм. Тэд бидний удам угсааг залгана. Хүн цэцэрлэг мод тарьж, байшин барихаас гадна хүүхэд төрүүлэх ёстой гэж зүгээр ч нэг яридаггүй. Төр засаг хүүхдийн асуудлыг шийдэхэд хариуцлагаа бүрэн ухамсарласан. Орос улсад хүүхэд бүр тав тухтай, аюулгүй оршин амьдрах шаардлагатай нөхцөл бүрдүүлэх нь төр засгийн ойрын болон ирээдүйн тэргүүн зэргийн зорилт байна гэж ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгч Борис Грызлов мэдэгдэв. Үр хүүхдээ хэвийн өсгөн, бойжуулахад бүх дамын дэмжлэг үзүүлэх талаар төр засгийн байгууллага болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад үүрэг болгосон, хүүхдийн эрхийн үндсэн баталгааны талаарх хуулинд оруулах өөрчлөлтийг хэдийн баталсан. Бяцхан иргэдийн бие эрүүл мэнд, сэтгэлийн болон ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх мэдээллээс хамгаалах хуулийн санаачилгыг сайшаасан. Тэд одоо биднээс хамааралтай байгаа шиг бид удахгүй шинэ үеийнхнээс хамааралтай болно. Томчуудын хайр, анхаарал халамжинд өсч торнисон хүүхэд ухаантай, өөртөө итгэлтэй өсч, өндийдөг. Энэ бүхэн бидний амьдралыг сайжруулж байна. Таслал