“Бүтээлч багш нарын сүлжээ” вэб хуудсын оролцогчид Дэлхийн хүүхэд хамгаалах өдрийг тохиолдуулан “Дэлхийн тогоруу” аян зохион байгуулж байна. Орос улсын бүс нутагт, гадаадад зохион байгуулж байгаа баярын арга хэмжээнд энх тайван, итгэл найдварын бэлэг тэмдгийн хувьд цаасан тогорууг нисгэнэ гэж тус вэб хуудсын мэдээ хэсэгт уламжлав. Хүслээ шивнээд, мянган цаасан тогоруу хийвэл зайлшгүй биелнэ гэж итгэдэг энэ уламжлал Японд дэлгэрсэн юм. 20-р зуунд энэ уламжлал олон оронд түглээ. Хиросима хотод цөмийн дэлбэрэлт болсны дараа цусны өмөн үү туссан Садако Сасаки эдгэрнэ хэмээн найдаж, хэдэн зуун цаасан шувуу хийсэн байна. Охин амьд гарч чадаагүй ч, тууштай итгэж байсан тул японы эртний уламжлал дэлхий уламжлал болон өргөжжээ. 6-р сарын 1-нд бараг дэлхийн бүх улс оронд хэдэн мянган цаасан тогоруу нисгэнэ.