Наран гарах зүгийн нутаг дэвсгэрт А/Н1N1 томуугаар өвдсөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан визгүй зорчих горимыг 7-р сарын 1 хүртэл зогсоолоо. Японд даваа гаригийн байдлаар томуугаар өвдсөн 379 тохиолдол бүртгэгдсэн тухай Японы мэдээллийн Киодо Цусин агентлаг уламжлав. Улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко онц шаардлагагүй бол Японд очихгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Визгүй зорчих горим үйлчилснээр Японы 8 мянган иргэн Курилийн аралд, мөн Оросын 7 мянга орчим хүн Японд очжээ. ДЭМБ-ын мэдээлснээр 53 оронд А/H1N1 томуугийн 15 мянга гаруй тохиолдлыг баталж, 99 хүн үрэгджээ.