Хууль сахиулах байгууллагын ажилтнууд Орос улсын түүхэнд анх удаа дүрс бичлэгийг хууль бусаар тараадаг дээрмийн вэб хуудсын эсрэг ажиллагаа явуулав. Кино театрт нууцаар кино бичиж, интернетэд тавьдаг Interfilm.ru вэб хуудсын ажилтнуудыг саатуулжээ. Хөгжмийн Allofmp3.com хөгжмийн вэб хуудсын шуугиан дэгдээсэн хэргийг бодвол хууль зөрчигчид 6 жил хүртэл эрх чөлөөгөө хасуулж магадгүй гэж хуульчид үзэж байна.