Нэрд гарсан жүжигчин Чарли Чаплины охин даваа гаригт Москва хотод Чеховын нэрэмжит Олон улсын театрын наадмын үеэр үзүүлэх жүжигт тоглоно. Виктория Чаплин түүний нөхөр Жан-Батист Тьере нар “Үл үзэгдэх цирк” шуугиан дэгдээсэн жүжигт тоглоно. Театрын үйлдэл, пантомим, бүжиг, кабаре үзүүлбэр, хошигнол, яруу найргийг хослуулсан шинэ жанрыг харуулна. Виктория болон Жан Батист нарын хүүхдүүд Аурелия, Жеймс нар мөн энэ жанраар уран бүтээлээ туурвидаг. Тэдний жүжгийг 6-р сарын дундуур наадмын үеэр үзэгчдэд толилуулна. Нэрд гарсан хүүхэлдэйн жүжигчин Филипп Жанти даваа гаригаас “Чаплины цирк”-ийн хамт аялан тоглоно. Түүнийг Москвагийнхан сайн мэдэнэ. Чеховын нэрэмжит наадмын хөтөлбөрт 40 гаруй жүжиг багтжээ. Жүжгийг 8-р сарын 2 хүртэл үзэгчдийн хүртээл болгоно.