Английн Гэмпшир гүнгийн харьяат газрын өндөр настныг асрах газар 97 жилийн тэртээ хойд Атлантын далайд живсэн “Титаник” хөлгийн хамгийн сүүлчийн зорчигч, Миллвина Дин ням гаригт 98 настайдаа нас нөгчив. Дин сүүлийн жилүүдэд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, асрах байрны төлбөрөө төлж чадахгүй болсон юм. Тиймээс тэр осолтой холбоотой дурсгалын эд зүйлээ зарсан байна. Атлант дамнасан зоригч тээврийн “Титаник” хөлөг 1912 оны 4-р сарын 15-ны шөнө мөсөн уултай мөргөлдөж живэх үеэр Миллвина хоёр сартай байжээ. Тэр үеэр 1500 гаруй хүн нас барсны дотор түүний эцэг амиа алдсан юм. Ослоос ердөө 706 зорчигч амьд гарсан байна.