Өнөөдөр олон улсын хуучин баярын нэг дэлхийн хүүхэд хамгаалах өдөр. Олон улсын эмэгтэйчүүдийн ардчилсан холбооны чуулганы шийдвэрээр 1949 оны 11-р сад энэ баярыг тэмдэглэх болсон. Москва хотноо ерөнхийлөгч Д.Медведев “эцэг эхийн алдар цуу” одон гардуулна. Үр хүүхдээ хүмүүжүүлж, гэр бүлээ бэхжүүлэхэд гавьяа байгуулсан олон хүүхдэтэй эцэг эхэд энэ шагналыг гардуулдаг. Улаан талбайд залуучуудын эрүүл мэндэд хамгийн ноцтой заналхийлж байгаа мансууруулах бодисын эсрэг марафон гүйлт болж байна. Хотын төвд Орос улсын хамгийн том буюу 5 метр өндөр хүүхэлдэй тавина. Олон оронд хүүхдийн гар зураг, концерт, спортын уралдаан болно.