Тив хоорондын пуужинг БНАСАУ-ын баруун хойд хэсгийн талбайд төмөр замаар хүргэв. Өнөөдөр энэ тухай Сөүлд Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалж АНУ-ын сансрын тагнуулын мэдээг иш татан уламжлав. 4-6 мянган км зайд тусдаг энэ пуужинг 6-р сарын дундуур харваж магадгүй гэж олонх шинжээч үзэж байна. БНАСАУ 4-р сарын 5-нд алсын зайд тусдаг баллистик пуужин харвасан нь Японы нутаг дэвсгэр дээгүүр ниссэн байна. Пхеньян 5-р сард газар доорх цөмийн туршилт үйлдэж, ойрын зайд тусдаг хэд хэдэн пуужин харвасан билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын эсрэг хоригийг чангалах тогтоол батлахаар шийдсэн юм.