Орос, АНУ Стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээ боловсруулах хүчин чармайлтаа идэвхжүүлж байна. Өнөөдөр Женев хотноо хоёр дахь шатны зөвлөлгөөн болж байна. Лондонд дөрөвдүгээр сард болсон уулзалтын үеэр ерөнхийлөгч Д.Медведев болон Барак Обама нар стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Үйлчлэх хугацаа нь 12-р сард дуусч байгаа өнөөгийн гэрээг энэ баримт бичиг орлох ёстой. Эхний шат нь 5-р сард болсон зөвлөлгөөн хаалттай хаалганы цаана болж байна. Москва, Вашингтон ирээдүйд цөмийн зэвсгээ 2200-1700 нэгжээс доод хэмжээнд хүртэл хорогдуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Орос улс пуужинд суурилуулсан, агуулахад хадгалж байгаа цэнэгт хошуу, мөн энэ зэвсгийг хүргэх хэрэгслийг хорогдуулах, сансарт цөмийн зэвсэг байрлуулахад хориг тавихын төлөө байна.