Улс төрийн хэлмэгдэгсэдийн дурсгалын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдрийг 1997 оноос хойш Казахстанд жил бүрийн 5-р сарын 31-нд тэмдэглэж байна. Тус бүгд найрамдах улсд 1993 онд улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах хууль батлагдсан. Бүгд найрамдах улсын бүх бус нутагт хэлмэгдэгсдийн хөшөөнд хагас, бүтэн сайн өдрүүдийн өглөө цэцэг өргөж цуглаан болжээ. Албан ёсны мэдээгээр ЗХУ-д Сталины хэлмэгдүүлэлтэнд 3.77 сая хүн өртсөн бөгөөд тэднээс 500 мянга нь буудуулсан, үлдсэн нь удаан хугацаагаар буюу 25 хүртэл жилээр шоронд хоригдсон билээ. 1921-1954 оныг дуустал Казахстанд 103 мянган хүн хэлмэгдэснээс 25 мянгий нь буудаж хороосон байна. Өнөөдрийн байдлаар Казахстанд хүчээр суурьшуулсан хүмүүс, хууль бусаар хэлмэгдүүлсэн нийт 350-н мянган хүнийг цагаатгаад байна. Архивын материалыг судлах ажил одоо ч үргэлжилсээр байна. Казахстан одоо 15.8 сая хүн амтай.