Москвагийн «Художественный» кинотеатрт анхны киноны тасалбарт зориулсан хөшөө нээлээ. Хөшөө кинотеатрын үүдний зааланд байрлах бөгөөд анхны тасалбарыг үзүүлээд зогсохгүй Оросын кино, кино үйлдвэрлэлийн хөгжлийн түүхийг харуулна. Энэ кинотеатрын анхны тасалбарыг 1909 оны 11-р сарын 10нд Парижийн тэргүүлэх жүжигчдийн тоглосон «Жоржета» жүжигт зориулж гаргажээ. Энэ хөшөөний нээлтээр «Художественный» кинотеатрын 100-н жилийн ойд зориулсан ажилагаа гараандаа орлоо.