Туркменд өнөөдөр хивсний баярын өдрөө тэмдэглэж байгаа бөгөөд энэ баярт зориулаж улсынхаа бүх музейнүүдэд хивсний үзэсгэлэн гаргажээ. Гоёмсог тод өнгөтэй хивс бол туркмений ард түмэний сэтгэл санааны болон эд материалын баялаг гэж Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов тэмдэглэлээ. Хивсэнд нийгмийн үндсний гүн ухаан, цэцэн мэргэн ухаан, дэлхийг үзэх үзэл нэвт шингэсэн байдаг. Өнөөгийн бидний байрыг, хэдэн зууны өмнө туркмен гэрийг чимж байсан тэр л гар хийцийн хивс гоёж байна. Ямар нэгэн тэмдэглэлт ой, хурим дээр хамгийн үнэтэй бэлэг бол хивс хэвээрээ л байна. Туркмений «Эх орныхоо төлөө» медалийг хамгийн сайн хивс нэхэгчидэд баярын үеээр гардуулсан байна.