ОХУ-д тамхи татах явдал хойшлуулшгүй арга хэмжээ авахыг шаардаж байна гэж парламентын доод танхимын эрүүлийн хамгаалахын байнгын хорооны дарга Ольга Борзова мэдэгдлээ.Түүний хэлснээр бол оросд тамхи таталтаас үүдэлтэй өвчнөөс болж олон мянган хүн өдөр бүр нас барж байна. Тамхинаас татгалзах олон улсын өдрийг тэмдэглэхийн өмнө энэ мэдээг нийтэд зарлалаа. Оросын тамхины эсрэг хууль нь олон улсын хэм хэмжээтэй нийцэж байгаа бөгөөд энэ муу зуршилтай тэмцэх хөтөлбөр бэлдэж байна гэж Борзова хэлжээ.