Ирина Беленькая охиныхоо эцэг францийн иргэн Жан Мишель Андретэй энхийн гэрээ байгуулла.Энэ зөрчилд зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа өмгөөлөгч Анатолий Кучерена энэ тахай мэдэгдлээ. Баримт бичигт нэг талаас гарын үсэг зурсан бөгөөд Андре одоохондоо түүнийг судлаж байна. Орос эмэгтэй өөрийнхөө хүүхдийг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд 3-р сард охинтойгоо Унгарын хил дээр саатуулагдаад шүүхийн шийдвэрээр Франц руу хүчээр буцаагдсан билээ. Одоо Беленькая эх орондоо ирж болно. Охиныгоо асрамжлах эрхийн асуудлыг шийдтэл тэр Франц улсаас явах эрхгүй.