Өмнөд Осет бугд найрамдах улсынхаа парламентыг өнөөдөр сонгож байна. 34-н суудлын төлөө ерөнхийлөчийн «Эв нэгдэл» ба Ардын нам, коммунистууд, сөрөг хүчний «Эх орон» зэрэг улс төрийн дөрвөн хөдөлгөөн өрсөлдөж байна. Сонгуулын 88 хэсэг ажиллаж байна. Үүн дээр Хойт Осетод 6-н хэсэг, Москвад нэг хэсэг тус тус ажиллаж байна. Сонгуулын явцийг олон улсын ажиглагчид хянаж байна. Өнөөдрийн сонгуул бол ОХУ тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөс хойшхи анхны сонгуул юм. Төгсгөлийн дун долоо хоногийн дара гарна.