«Нафтогаз Украйна» компаний гадаад валютын талаарх түвшинг олон улсын Муудс агентлаг доошууллаа. Тус компаний түвшингийн байдал бүрхэг байна гэж агентлагийн хэвлэлийн алба мэдээллээ. Оросын байгалын хийг нийлүүлэх талаар ОХУ-тай хийж байгаа гэрээнд ахиц гарахгүй байгаа, украйны эдийн засгийн хүнд байдал, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь «Нафтогаз» компаний төлбрийн чадварт нөлөөлөж байна гэж Муудс агентлагын шинжээчид үзэж байна. «Нафтогаз Укайна» компаний санхүүгийн асуудал болон Украйны нутаг дэвсгэрээр европд дамжуулаж байгаа орсын хий тасалдах аюулын талаар баасан гаригт ОХУ-ын ерөнхий сайд В.Путин анхаарууллаа.