Оросын мэргэжлийн боксчин Николай Валуев болон Узбекистаны тамирчин Руслан Чагаев нарын дэлхийн аваргын төлөөх халз тулаан хойшлогдлоо. Финляндын Хельсинк хотод өнөөдөр орой болох бусад тулаан бас болохгүй юм. Чагаев зайлшгүй эмнэлгийн үзлэгт ороогүй юм. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар тэр шар өвчин туссан тул тулааныг хойшлуулсан байна. Узбекистаны боксчин 2007 онд “Оросын аварга” эрийг оноогоор ялж, дэлхийн аваргын бүс түүнд шилжсэн юм. Валуев мэргэжлийн рингт анх удаа ийнхүү ялагдсан юм. Узбекистаны тамирчин хөлөө гэмтээсэн тул 2008 оны 5-р сард болох тэмцээнийг мөн өөрчилсөн билээ.