Дягилевийн “Оросын улирал”-ын зуун жилийн ойг Москвагийн Их театрт өргөн тэмдэглэж байна. Өнөөдөр тус театрт “Дягилев-гала” нэг бүлэгтэй бүжгэн жүжгийн хөтөлбөрийг танилцуулж байна. Их театр, Парисын дуурь, Пермийн дуурь, бүжгийн академийн театрын жүжигчид энэ хөтөлбөрт оролцоно. Москвагийн үзэгчид “Половецкийн бүжиг”, “Аполлон Мусагет” зэрэг Дягилевын бусад нэрд гарсан бүтээлээр нүдээ хужирлана. Дягилев 1907 онд оросын жүжигчдийн тоглолтыг анх зохион байгуулсан. Харин 1909 онд Парис хотод анх болсон “Оросын улирал” тогтлолтыг бүжгэн жүжиг чимж байв. Тэд ийнхүү амжилттай тоглож, оросын бүжгэн жүжгийн алдар цуу олон жил тасраагүй юм.