Египетэд саатуулсан оросын оюутнууд урьдчилан хорих газрын орчин бохир байгаа талаар гомдолложээ. Тэдэнтэй хамт сурдаг оуютнууд энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Урьдчилан саатуулах хэсэгт нэг өрөөнд 50 орчим хүн байгаа юм. Олонх нь газар унтаж, заримд нь эмнэлгийн тусламж хэрэгтэй байна. Каирийн Аль-Азхарын их суургуульд сурдаг орос оуютнуудын оршин суудаг дүүргийг Египетийн тусгай алба 5-р сарын 27-нд бүсэлжээ. Хүчнийхэн оюутнуудын түрээсэлдэг өрөөнд дайран орж, 30 гаруй хүнийг баривчилсан байна. Баривчилсан хүмүүсийн дунд Узбекистан, Тажикистан, Франц, Их Британи, Данийн иргэд байна. Орос улсаас Египетэд суугаа элчин сайдын яам саатуулагдсан нутаг нэгтнүүдтэй уулзахыг шаардаж байна.