Өмнөд Осетид өнөөдөр парламентын сонгуулийн өмнөх “сурталчилгааг хориглосон” өдөр болж байна. Ням гаригт санал хураалт явуулахын өмнө сурталчилгаа явуулахыг хоригложээ. Тус улс тусгаар тогтносноос хойш анх удаа парламентын сонгууль явуулж байна. Коммунист, Ардын, “Нэгдсэн”, “Эх орон” улс төрийн дөрвөн намын төлөөлөгчид парламентын 34 суудлын төлөө өрсөлдөнө. Москва, Хойд Осетид сонгуулийн хэсгийг нээнэ. Оросын болон гадаадын 80 гаруй ажиглагч сонгуулийн явцыг ажиглана.