Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ/ төв Азид тогтвортой байдлыг хангахад цэргийн томоохон бүлэглэл байгуулахаар төлөвлөж байна. ХАБГБ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Виталий Струговец энэ тухай мэдэгдэв. Орос улс Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистантай хамтран тус бүс нутагт өргөн хүрээтэй халдлагыг таслан зогсоох чадалтай цэргийн томоохон бүлэглэлийг бүс нутагт байгуулна гэж Виталий Струговец мэдээлэв. ХАБГБ-ын төв Азийн цэргийн бүлэглэл том хэмээн нэрлэдэг тулаан явуулах зориулалттай бол хамтын хүчин түргэн байршиж, орон нутгийн мөргөлдөөнийг шийдэнэ гэж тэр тэмдэглэв. Бүлгийн бүрэлдэхүүнд таван орны танк, их буу, нисэх онгоцны хэсэг Орос, Казахстаны Каспийн тэнгисийн цэрэг, тэнгисийн хүчин багтана. Ийм бүлэглэл байгуулахыг хэдэн жилийн турш хэлэлцэж, бараг шийдсэн. Үүнийг байгуулах тухай баримт бичгийн төслийг бэлтгэсэн бөгөөд одоо тус байгууллагын гишүүн орнуудад уялдуулж байна. Москва шинэ бүлэглэлд агаарын десантын дивиз, десант довтолгооны бригадаа оруулахаар төлөвлөж байна. Энэ 8 мянга орчим цэргийн албан хаагч юм. Казахстан 4 мянга орчим хүнтэй десант-довтолгооны бригад оруулна. Бусад орон батальоноор хязгаарлана. Эдгээр цэргийн албан хаагчид өөрсдийн бааздаа байрлах бөгөөд шаардлагатай тохиолдолд цэргүүдийг ажиллагаа явуулах цэгт агаараар хүргэнэ. ХАБГБ-ын цэргийн хүчтэй бүлэглэлийг төв Азид байгуулснаар бүс нутагт тогтвортой байдлыг баталгаажуулна гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж байна. Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Аждар Куртов ийм дүгнэлттэй санал нэг байна.  Зөвлөлтийн дараах орон зайд аюулгүй байдлыг бодитой хангах хэрэгтэй. Дэлхийн аюулгүй байдал алдагдсан, сүүлийн 20 жил болж байгаа үйл явдал, Европт хүртэл болж байгаа мөргөлдөөнөөр бид үүнийг харж байна. ХАБГБ зөв чиглэлд явж байна гэж би бодож байна. Баримт бичигт гарын үсэг зурах, энэ баримт бичигт заасан зүйл амьдралд цаг алдалгүй хэрэгжээсэй гэж хүсч байна. Хүнд суртал үүнд саад болох ёсгүй. Аюулгүй байдал гэдэг нэлээд ноцтой зүйл тул улс төрч, удирдлагууд үүнд илүү уян хатан, шуурхай хандах ёстой.
ХАБГБ шуурхай хариулах хамтын хүчин байгуулахад их анхаарч байгаа тул Төв азийн цэргийн бүлэглэл байгуулах төлөвлөгөө цаг хугацааны хувьд хойш тавьсан тал бий. Таван орны хуурай зам, нисэх онгоц, тэнгисийн цэргийн бүрэлдэхүүний хамтын ажиллагаа 2006 оны хамтарсан сургалтын хүрээнд шалгарсан билээ. Тэр сургалтын үеэр Төв азийн цэргийн бүлэглэл байгуулах олон асуудлыг газар дээр нь боловсруулсан билээ.