Домогт сансрын нисэгч, задгай сансарт анх хөл тавьсан Алексей Леонов 75 нас хүрлээ. Тэрээр 1965 оны 3-р сард “Восход” хөлгийн ойролцоо таван метр урт уяатай сансарт 12 минт байсан юм. Түүний энэ амжилтыг хэн ч давтаагүй аж. Дараа нь Леонов “Союз” хөлгийг америкийн “Апполон” хөлөгтэй анх удаа залгаж, сансар бүх хүн төрлөхтөнд харьялагдаж буйг дэлхийн дахинаа харуулах хариуцлагатай даалгавар биелүүлсэн юм. Сансрын нисэгч тэтгэвэрт суугаад уран зураг зурах болжээ. Түүний зургийг олон орны зургийн галарейд тавьсан юм. Харин Оросын уран зургийн академи сансарт анх хөл тавьсан нисэгчийг хүндэт академичаар сонгосон билээ. Үүнээс гадна Леонов Оросын ард түмэн хэдэн үеэрээ уншиж байгаа сансрын тухай хэд хэдэн номын зохиолч юм.