Тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Захедан хотын лалын сүмийг дэлбэлсэн хэрэгт буруутгасан 3 хүнийг өнөөдөр Иранд цаазлав. Пүрэв гаригт алан хядах ажиллагаа үйлдсэн шиитийн лалын сүмийн ойролцоо тэднийг олон нийтийн өмнө дүүжилжээ. Террористудыг АНУ хөлсөлсөн тухай өчигдөр орон нутгийн засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн юм. Вашингтон үүнийг үгүйсгэж, алан хядах ажиллагааг буруушааж байна. Лалын сүм дэлбэрэх үеэр 30 хүн үрэгдэж, олон арван хүн шархаджээ.