Орос улс нэг сая долларын хэмжээтэй хүмүүнлэгийн онц тусламийг Пакистанд үзүүлнэ. Улс орны баруун хойд нутагт байдал хурцадсаны улмаас энгийн 2 сая хүн орон гэрээсээ дайжжээ. Нутгийн энэ хэсэгт пакистаны эрх баригчид террористуудын эсрэг цэргийн идэвхтэй ажиллагаа явуулж байна. Исламабад тусламж үзүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт хандсан юм. Орос улсын Засгийн газар Онц байдлын яамны шугамаар Пакистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг хэлэлцэж байна.