Оросын хийг Украины нутгаар дамжуулан Европт хүргэхэд дахин саатах эрсдэл байна гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. Украин 6-р сарын 7-нд дотоод хэрэглээ болон газар доорх агуулахад шахаж байгаа оросын хийн ээлжит төлбөрийг төлөх ёстой юм. Энэ үүргийг биелүүлэхэд бэрхшээл гарч болохыг яриа хэлэлцээ харуулсан. Төлбөр тооцоо хийхийн тулд Украин европт хий дамжуулах төлбөрийг 5-7 жилийн урьдаар төлөхийг Орос улсад санал болгосон. В.Путин энэ төлөвлөгөө хэрэгжих магадлал бага хэмээн мэдэгдсэн билээ.