Екатеринбургт болсон БРИК-ийн дээд хэмжээний уулзалтад олон улсын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Екатеринбургт 6-р сарын дундуур болох БРИК /Бразил, Орос, Энэтхэг, Хятад/ дээд хэмжээний уулзалтад олон улсын аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ. Тэрээр өчигдөр Москва хотноо болсон БРИК-ийн орнуудын аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга нартай уулзахдаа энэ тухай мэдэгдсэн юм. Үүнийг хэлэлцэхэд дэлхийн байдал шаардлагатай гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Энэ уулзалт БРИК-ийн анхны бүрэн хэмжээний дээд хэмжээний уулзалт болно. Энэ нэгдэлд багтдаг орнуудад дэлхийн хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг.