БНАСАУ шинэ хүчтэй баллистик пуужин хөөргөхөөр идэвхтэй бэлтгэж байна. Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжийг иш татан Ренхап агентлаг өнөөдөр энэ тухай дамжуулав. Сансрын тагнуулын мэдээгээр гадна байдлаараа баллистик пуужинг санагдуулах хүчтэй төхөөргийг цэргийн үйлдвэрээс Пхеньяны Мусудан цэргийн талбайд хүргэсэн тухай мэдэгдэлд дурджээ. БНАСАУ 260 км радиуст “газар-агаар” ангиллын ээлжит пуужинг баасан гаригт харвав. БНАСАУ 5-р сарын 25-нд газар доорх цөмийн туршилт хийснийг олон улсын хамтын нийгэмлэг буруушаасны дараа тус улс ойрын тусгалтай зургаа дахь пуужин харвасан байна. Бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Японы Гадаад хэргийн сайд Хирофуми Накасонэ нар утсаар хэлэлцлээ. Тэд хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгон хувиргах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг батлах, хоёр Солонгос, Орос улс, АНУ, Хятад, Япон оролцоотой зургаан талын яриа хэлэлцээг сэргээх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.