Гүржид Саакашвилийн дэглэмийг өөгшүүлэхгүй байхад Москва анхаарал хандуулав. ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин улс орныхоо байр суурийг Өвөр Кавказын тухай байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны илтгэлийг авч үзсэн зөвлөлгөөн дээр тодорхойлов. Оросын дипломатч Гүржэд давшилтын зэвсэг нийлүүлэхийг олон улсын хэмжээнд хориглох асуудлыг ахин хөндөв. Ийн алхам бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, өнгөрсөн оны 8-р сард болсон хэрэг явдал дахин давтагдахаас сэргийлэхэд тусална. Тэр үед Гүрж Өмнөд Осетийн эсрэг түрэмгийлсэн юм. Эл асуудлыг ядаж улс төрийн хүрээнд авч үзэх асуудлыг бид Аюулгүйн Зөвлөлд тавина. Харамсалтай нь өрнөдийн зарим улсын байр сууринаас болж Аюулгүйн Зөвлөлийн саналыг дэмжихгүй төлөвтэйг бид ойлгож байна. Харин мөн асуудлыг бид Аюулгүйн Зөвлөлд тавих нь Тбилисийн цэргийн чадамжийг сэргээхийг оролдож буй этгээдүүдийг тогтоон барихад нөлөөлж болзошгүй гэж Виталий Чуркин хэллээ.
Пан Ги Муны илтгэлийн тухайд тэр оновчтой зүйл агуулж байна. Тухайлбал аюулгүй байдлын шинэ дэглэмийг Абхази, Гуржийн хилийн дагуу байгуулахыг илтгэлд санал болгожээ. Тэр үнэн чанартаа 1994 оны Москвагийн хэлэлцээрийн дагуу гал зогсоох болзолыг солино. Мөн түүнийг үндэслэн бүс нутагт НҮБ-ын төлөөгчдийн мандатыг өөрчлөх санал тавьжээ. Оросын дипломат эдгээр арга хэмжээ чухал болохыг тэмдэглээд Өвөр Кавказын байдлыг зөвхөн гүрж-абхазын хилийн дагуух нарийн бүстэй холбон үзэлгүй илүү өргөн агуулгаар авч үзэх нь зайлшгүй чухлыг онцлон тэмдэглэв. Гүржийн улс төрийн байдал тогтовргүй байж, удирдлага нь балмад бодлого явуулж байгаа нөхцөлд ийн арга хэмжээ зүй ёсны хэрэг болно. Илтгэл улс төрийн талаар Өвөр Кавказын өнөөгийн байдлыг тодорхойлох шинэ хүчин зүйлд харшлах зүйл агуулаагүй байна. Урьд Абхаз, өмнөд Осети хоёр Гүржийн нэг хэсэг гэж зааж байсан бол өнөөгийн баримт бичигт ийн заалт байхгүй байна. Абхазын ойр хавийн нугтагт Гүржийн цэргийнхний явуулж буй өдөөн хатгах ажиллагаа тусгалаа олоогүй нь баримт бичгийн зохисгүй тал хэмээн Виталий Чуркин үзэж байна. Эдгээр асуудлыг Аюулгүйн Зөвлөлд ойрын хоёр долоо хоногийн турш хэлэлцэнэ. Бүс нутаг дахь НҮБ-ын төлөөлөгчдийн мандатын хугацаа 6-р сарын 15-нд дуусах юм. Мандатын хугацааг сунгах тухай тогтоолыг мөн тэр өдрөөс наана батлах ёстой.