Москвад өчигдөр хийсэн «дугуй ширээний» уулзалтад оролцогчид Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагаа, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, итгэлцлийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг авч үзэж хэлэлцлээ. ШХАБ-ын орнуудын үндэсний байгууллагуудын төлөөлөгчид болон дипломат ажилтан, парламентын гишүүд түүнчлэн улс төрч, эрдэмтэд сэтгүүлчид түүнд оролцов. «Итгэлцэх уур амьсгал ба мэдээллийн аюулгүй байдал» асуудлаар «дугуй ширээний уулзалтын хүрээнд дүрс бичлэгээр санал бодлоо солилцов. Эдгээр арга хэмжээнд оролцсон манай тоймч Альберт Папоян мэдээлэхдээ, “Миний бие ШХАБ хэмээх бүс нутгийн нэгдлийн хүрээнд зохион явуулсан олон арга хэмжээнд оролцож тайлбарлаллаа. «Дугуй ширээний» уулзалт Москвад 5-р сарын 28-нд болохоос наана ШХАБ-д тулгарсан зорилтуудыг ийн илэн далангүй авч үзэж хэлэлцээгүй болохыг дурдмаар байна. Тухайлбал ШХАБ-ын орнуудын жил дутмын 4 сая долларын төсөв гарсан асуудлуудыг амжилттай шийдвэрлэхэд хүрэхгүй байна гэж анх удаа өгүүлэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс шинэ залуу боловч, нэр хүндтэй олон улсын байгууллагуудад зохих ёсоор анхаарал тавихгүй байна гэж «дугуй ширээний» уулзалтад ороллцогчид санал нэгтэй байна. Үүний улмаас телевиз үзэгчид ба радио сонсогчид АНУ ба НАТО эвслийн байдлыг жишээ нь Хятадын буюу төв Азийн бүс нутгийнхнаас илүү сайн мэдэж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ШХАБ-ын гишүүн ямар нэг улсын байдлыг ганц талаас тайлбарлан сурвалжилж байгааг тэмдэглэв. Тухайлбал Тажикистан, Киргиз хоёр улсын дипломат ажилтнууд энэ тухай ярив. Дүрс бичлэгийн гүүр гэгч Москваг Бээжин болон Казахстаны нийслэл Астана, Киргизийн Бишкек, Тажикистаны Душанбетэй холбов. Техникийн шалтгаанаар Ташкенттай холбоо барьж чадсангүй гэж РИА НОВОСТИ агентлагийн ТУХН, Балтын орнуудын редакцийн удирдагч Алан Касаев сэтгүүлчдэд мэдээллээ. Техникээс болж тэгсэн гэв. Заа тийм байж магадгүй. ШХАБ-ын байр суурь, зорилт зорилгыг сурталчлахад гишүүн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ШХАБ-ын мэдээлэл хэлний орчны онцлог, хэвлэл мэдээллийн орон зайг өргөжүүлэх түүний аюулгүй байдлыг хангах талаар тухайлбал өнгөрсөн оны 8-р сард Олимпийг зохион байгуулсан хятадын туршлага, түүнчлэн ШХАБ хамтын аюулгуй байдлын гэрээний байгууллагатай хамтран ажиллах гэх мэт асуудлыг дугуй ширээний уулзалтын хүрээнд авч үзсэн. Гишүүн орнуудын залуучуудын асуудалд илүү их анхаарал тавих нь зайлшгүй чухал гэж тэд онцлон тэмдэглэв. Тухайлбал ШХАБ-ын орнуудын их сургууль чухал үүрэг гүйцэтгэж мэдэхийг заажээ. Жишээ нь ийн их сургууль төгссөн сэтгүүлчид гишүүн орнуудын байдал, болж байгаа үйл явдлыг обьектив үүднээс тайлбарлан сурвалжлах юм. «Дугуй ширээний уулзалт болон дүрс бичлэгээр харилцах арга хэмжээ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт уралын Екатеринбург хотноо 6-р сарын 15-16-нд болохын өмнө боллоо. Дээд хэмжээний уулзалт урьд нэг өдөр болж байсан бол одоо анх удаа хоёр өдөр үргэлжлэх юм. Төрийн тэргүүн нар хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон маш олон асуудлыг хэлэлцэнэ. «Дугуй ширээний уулзалт «дээр бусдаас түрүүн уг хэлсэн ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхлэсэн Онц эрхт төлөөлөгч Леонид Моисеев энэ тухай өгүүлэхдээ, «Дугуй ширээний уулзалт» Екатеринбургт 6-р сарын 15-16-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтыг бэлтгэх хариуцлагатай үед болж байна. Орос улс ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарыг 3 дахь удаа хүлээн авч байна. Дээд хэмжээний уулзалт чухам Уралд болох нь байгууллагын евразийн бутцийг ахин тусган харуулна. Дугуй ширээний уулзалт болон дүрс бичлэгийн тусламжаар явуулсан санал шүүмжлэлийн дүнг ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарт танилцуулах нь дамжиггүй гэлээ. Та бүхэн Москвад ШХАБ-ын үйл ажиллгааны асуудлыг хэлэлцсэн «дугуй ширээний уулзалт болон дүрс бичлэгээр харилцах арга хэмжээнээс манай тоймч Альберт Папояены ирүүлсэн сурвалжлагыг сонслоо.