Өмнөд Уралын Курган мужийн Щучье хотод химийн зэвсгийг устгах оросын тав дахь объектын эхний хэсгийг өнөөдөр ашиглалтад оруулав. Орос улс 1997 онд баталсан олон улсын конвенцийн дагуу үүргээ чанд биелүүлж байна гэж Худалдаа аж үйлдвэрийн сайд Виктор Христенко объектыг ашиглалтад өгөх ёслолын үеэр тэмдэглэв. Орос улс өнөөгийн байдлаар химийн зэвсгийн нөөцийн бараг 37 хувийг устгасан бөгөөд оны төгсгөлд энэ үзүүлэлт 45 хувьд хүрнэ. Орос улс 2012 онд ЗХУ-аас үлдсэн химийн зэвсгийн бүх нөөцийг бүрэн устгах бодолтой байна.